насны хүүхдээс хол байлга.
Бүтээгдхүүн ба аюулгүй байдлын мэдээлэл
35
Төхөөрөмжөө арчлах
Таны төхөөрөмж онцгой дизайн, урлагийн бүтээгдхүүн тул нямбай эдлэх хэрэгтэй. Таны баталгаат хугацааг
хамгаалахад дараах зөвлөмжүүд тусална.
•
Төхөөрөмжийг хуурай байлга. Хур тунадас, чийгшил, бүх төрлийн шингэн буюу чийг электрон хэлхээг зэврүүлж
болох эрдэс агуулж болно. Таны төхөөрөмж норвол, зайг аваад, солихынхоо өмнө төхөөрөмжийг бүрэн хатаа.
•
Төхөөрөмжийг тоостой, бохир орчинд хэрэглэх буюу хадгалж болохгүй. Түүний хөдөлдөг эд анги, электрон
элементүүд гэмтэж болно.
•
Төхөөрөмжийг их буюу бага хэмтэй газар бүү хадгал. Өндөр хэм электрон төхөөрөмжийн насыг богиносгож, зайг
гэмтээх буюу зарим хуванцарыг хайлуулах буюу матийлгаж болно. Төхөөрөмжийг хүйтэн газраас авчран ердийн
хэмд бүлээцүүлэхэд төхөөрөмжийн дотор чийг бүрэлдэж, электрон хэлхээний самбарыг гэмтээж болно.
•
Энэхүү гарын авлагад заагаагүй аргаар төхөөрөмжийг нээх гэж бүү оролд.
•
Төхөөрөмжийг унагаж, цохиж, сэгсэрч болохгүй. Ширүүн харьцах нь дотоод хэлхээний самбар, нарийн